-1

БУУЦАГААН СУМАНД НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-02-09 09:05:10    |   136

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран 2017 оны 02 сарын 03-ны өдрийн Нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Бууцагаан суманд гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа учир иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэргийн улмаас учирах хохирол, нийгмийн аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн болон Монгол улсын шүүн таслах ажиллагааны 2016 оны тайланд дүн шинжилгээ хийж сумын 150 гаруй иргэн,сургуулийн ахлах ангийн 53 хүүхдэд мэдээлэл өгч шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, Иргэний шүүхэд мэдүүлэх эрхийн талаар болон иргэний эрх зүйтэй холбоотой маргааны талаарх мэдээлэл болон иргэдийн асуулт, нэхэмжлэлийн талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл , Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар иргэдэд мэдээлэл өглөө. Шүүгчийн туслах Т.Балжинням, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг нар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал болон холбогдох журмуудаар сургалт мэдээлэл хийн гарын авлага бэлтгэн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаарх материал зэргийг тарааж, тодорхой ойлголтыг өгч нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгуулж ажиллалаа.

\"\"

\"\"

Мэдээллийн дараа Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэйгээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон 12 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдааныг сумын соёлын төвд НЭЭЛТТЭЙ хянан шийдвэрлэлээ.

\"\"


. . .