-1

ШҮҮХИЙН ТУХАЙ САЙН МЭДЭЭ

2016-11-20 16:14:59    |   128

\"\" 

Асуулт 1: Та 2016 онд шүүх дэх иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон. Энэ талаар таны сэтгэгдэл ямар байсан бэ?

 

Хариулт: Миний бие шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож шүүх хуралдаанд оролцоно гэдэг болон миний хувьд нэр төрийн хэрэг байлаа . Учир нь би төрийн нэрийн өмнөөс тангараг өргөж, шүүх хуралдаанд оролцсон.Гэхдээ анх шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн төсөөлж байснаас өөр төсөөлөлтэй байсан хэдий ч холбогдох хууль, журмыг илүү их ойлгож танилцсаны үндсэнд иргэдийн төлөөлөгч гэдэг тухай хэргийг шийдвэрлэхэд ямар хариуцлагатай, ач холбогдолтой болохыг маш сайн ойлгосон. Учир нь би олон хүнээс сонгогдож, хүний хувь заяаг шийдвэрлэхэд ард иргэдээ төлөөлж асуулт асууж, дүгнэлтээ бичгээр гаргаж, шүүх хуралдаанд оролцсон. Мөн шүүх бүрэлдэхүүн ямар шударгаар асуудлыг шийддэг юм бэ гэж бодож байсан.

 

Асуулт 2: Шүүхийн шинэчлэлийн талаарх таны ойлголт ?

 

Хариулт: Би багш мэргэжилтэй. Урьд өмнө нь шүүхийн талаар надад ямар нэгэн зөв ойлголт байхгүй байсан. Шүүх дээр ирж үйл ажиллагаатай нь танилцаж мэдээлэл олж авснаар 2013 оноос хойш хийгдэж байгаа шүүхийн шинэтгэлийн ажил 2016 онд гол 10 үр дүнгээ тодорхойлж олон нийтэд нээлттэй ил тод болжээ гэж бодсон. Үнэхээр нийгэмд ач холбогдолтой, үр дүнтэй ажлуудыг хийж шинэчлэгдэж чаджээ. Миний хувьд өнөөдөр шүүхийн талаар өөрийгөө зөв эерэг ойлголттой болсон гэж бодож байна.

 

Асуулт 3: Шүүхийн ил тод нээлттэй байдлын талаарх таны санал?

 

Хариулт: Шүүх нээлттэй ил тод болсон байна. Үүний нэг тод илрэл болшүүх хуралдааныг нээлттэй ил тод явуулдаг болжээ. Иргэдийн ойлголтоор шүүх нь хаалттай, шүүхээс гарч буй шийдвэр тодорхой бус мэт байдаг байсан бол одоо шүүх хуралдааныг шууд дамжуулан нээлттэй явуулж байгаа нь тухайн хэргийг хэрхэн яаж шийдвэрлэв гэсэн иргэдийн дундах эргэлзээ төрүүлсэн буруу ойлголтгүй болж байгаа явдал. Иргэд шүүхэд хандахад ямар нэгэн хүндрэлтэй асуудалгүй, шийдвэрийн талаар маргах зүйлгүй, өөрийн асуудлаар шүүхэд чөлөөтэй ханддаг болсон байна.

 

Асуулт 4: Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч саналаа бичгээр гаргадаг. Энэ талаар та өөрийн санал бодлоо ярина уу ?

 
Хариулт: Миний сонгогдсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийт 8 удаа болж иргэдийн төлөөлөгчөөр оролцсон. Эхний 2 хуралд би ямар нэгэн тодорхой ойлголтгүй яахаа мэдэхгүй байсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг уншиж, холбогдох гарын авлагуудыг уншиж танилцсанаар ямар их ач холбогдолтой хариуцлагатай гэдгийг ойлгосон. Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож, албан ёсоор дүгнэлт гаргадаг тул их хариуцлагатай , ард иргэдийнхээ төлөөлөл болж байна гэдгээ ухамсарлаж бас бахархаж байсан. Миний хувьд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон явдал нь нэр төрийн хэрэг байсан бөгөөд та бүхний шүүхийн ажилд өндөр амжилт хүсье.

. . .