“МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХОВОР МЕТАЛЛЫН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ”ХАМТАРСАН ХОРООНЫ II ХУРАЛД ОРОЛЦЛОО
2016-08-08 10:59:08 | 157
БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн санхүүжилтээр, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам (MOTIE) болон МУ-ын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран 2023 оноос хэрэгжүүлж байгаа ховор металлд нэмүү өртөг шингээх, эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв” байгуулах хамтын ажиллагааны 2 дугаар хурал 2025 оны 3 дугаар сарын 12-оос 16-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгууллагдлаа.
Хамтарсан хорооны хурлыг Монгол Улсын АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, БНСУ-ынХудалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Lee Hohyeon нар даргалав.

Хамтарсан хорооны хурлаар “Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн ажлын явц, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ, Солонгосын КИГАМ байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын өнөөгийн нөхцөл, ололт амжилт болон бусад асуудлын талаар харилцан мэдээлэл хийсэн бөгөөд цаашид ховор металлын судалгааны төвийн тоног төхөөрөмжийг 5 дугаар сард багтаан суурилуулж үйл ажиллагааг 2025 оны 6 дугаар сард нээх, төвийн үйл ажиллагаагаар дамжуулан эрдэс баялгийн салбар дахь хоёр орны аж хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв” байгуулах төсөл нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс баримталж буй уул уурхайн олборлолтоос нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх бодлогод нийцэж байгааг тэмдэглэж, үр дүнтэй хэрэгжилтийг хангахыг цохон тэмдэглэв.
autosweep rfid installation sites 2025how to get rfid in the philippinestap tags for churchntag215What is the smallest RFID chip availablenfc ntag213 vs 215nfc ntag 213 vs 215ntag215 vs 213how to use nfc tags with iphone shortcutsdigital meets physical nfc transforms fashion shoppingrfid tag logistics deviceflexible automation rfid logistics tagadhesive rfid tag for logisticsRFID adhesive logistics tagrfid logistics automationtypes of hid cards