-1

Эрүүл элэг хөтөлбөрт хамрагдав

2016-06-27 11:24:26    |   134

Эрүүл элэг хөтөлбөр- Элэг бүтэн Монгол 2020 хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн шүүхүүд болон шүүхийн Тамгын газрын ажилтан албан хаагчид \"Монгол улсад вируст хепатиттэй тэмцэх үндэсний арга хэмжээ” сэдэвт сургалт, шинжилгээнд хамрагдлаа.

‘’Эрүүл Элэг’’ хөтөлбөрийн Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин 2016 оны 06 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчдад хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, элэгний өвчлөл түүнтэй холбогдох үр дагавар , хор уршиг, уг өвчинтэй хэрхэн тэмцэх, өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар асуултанд хариулж, зөвлөгөө өглөө.

Мөн хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 06 сарын 25-ны өдөр шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтан албан хаагч 24 хүн элэгний вирусын халдварыг тогтоох шинжилгээнд хамрагдан, урьдчилан сэргийлэх зөвлөгөө заавар авлаа.

\"\"
\"\"

. . .