-1

Тойргийн шүүхүүдийн спортын тэмцээн уралдаан амжилттай болж өндөрлөлөө

2016-05-16 11:55:48    |   144

     2016 оны 05 сарын 13-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын спортын 5 төрөлт тэмцээн уралдаан Баянхонгор аймагт зохион байгуулагдан амжилттай болж өндөрлөлөө.

     Тус спортын өдөрлөгт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Өвөрхангай аймгийн Хар-Хорин сумын шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн баг тамирчид оролцож дараах байруудыг тус тус эзэллээ.

Гар бөмбөгийн төрөл / Эрэгтэй /

  • 1-р байр / Баянхонгор /
  • 2-р байр / Өвөрхангай /

Гар бөмбөгийн төрөл / Эмэгтэй /

  • 1-р байр / Баянхонгор /
  • 2-р байр / Өвөрхангай /

Сагсан бөмбөгийн төрөл / Эрэгтэй /

  • 1-р байр / Баянхонгор /
  • 2-р байр / Өвөрхангай /

Сагсан бөмбөгийн төрөл / Эмэгтэй /

  • 1-р байр / Өвөрхангай /
  • 2-р байр / Архангай /

Ширээний теннисийн төрөл / Эрэгтэй /

  • 1-р байр / Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Гүн-Эрдэнэ/
  • 2-р байр / Хархорин дахь сум дундын шүүхийн тамгын газрын галч Б.Ганхуяг /

Ширээний теннисийн төрөл / Эмэгтэй /

  • 1-р байр / Өвөрхангай аймаг дахь шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Болормаа /
  • 2-р байр / Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал /

Шатрын төрөл / Эрэгтэй /

  • 1-р байр / Хархорин дахь сум дундын шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Мөнгөнхуяг /
  • 2-р байр / Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичиг Б.Мөнгөншагай /

Шатрын төрөл / Эмэгтэй /

  • 1-р байр / Баянхонгор аймаг шүүхийн тамгын газрын үйлчилгээний ажилтан П.Энхмаа /
  • 2-р байр / Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Орхонтамир /

Билльярдын төрөл / Эрэгтэй /

  • 1-р байр / Баянхонгор аймаг шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай /
  • 2-р байр / Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах /

Билльярдын төрөл / Эмэгтэй /

  • 1-р байр / Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа /
  • 2-р байр / Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа /
 \"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"


. . .