-1

Баянхонгор аймгийн хуулийн байгууллагууд хамтарч зөвлөлдөв

2025-07-07 00:00:00    |   152

Баянхонгор аймгийн Прокурорын газар нь Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний дагуу “Эрүүгийн болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй  зарим асуудал, хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийг үйл ажиллагаандаа ашиглах нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, Баянхонгор хотод зохион байгуулав.

Тус зөвлөгөөнд Баянхонгор аймгийн хуулийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүс оролцож,  тухайн байгууллагад  нэвтэрч, хэрэглэгдэж байгаа цахимжилтийн байдал, хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийг  цаашид   хамтын ажиллагаандаа хэрхэн ашиглах, мэдээлэл солилцох  зэрэг  асуудлын эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцсон нь  цаг үеэ олсон, шинэлэг асуудал болов.

Мөн Баянхонгор аймгийн хэмжээнд, 2025 оны эхний хагас жилийн байдлаар, цахим залилан, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хохирсон гэмт хэргүүд 38.5-50,0 хувиар өссөнийг  анхаарах шаардлагатай гэж онцлов.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШҮҮХ

. . .