-1

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-05-16 00:00:00    |   92

Шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнгөнцэцэг “Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүнд орсон нэмэлт өөрчлөлт” сэдвээр дотоод сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад шүүхийн тамгын газрын албан хаагчид хамрагдаж, хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж ажиллах талаар арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, харилцан ярилцлаа.

. . .