-1

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

2025-04-01 00:00:00    |   78

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 127 өргөдөл хүлээн авснаас 9 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 15 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 82 өргөдлийг шийдвэрлэж, 21 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 82 өргөдлийн 56 буюу 68,3 хувь нь талуудын эвлэрэл амжилттай болж, 26 буюу 31,7 хувь нь талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 92 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 23 өргөдөл, хөдөлмөрийн эрх зүйн маргаан 12 өргөдөл хүлээн авсан байна.

Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 56 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .