2024 ОНЫ АРХИВЫН БАРИМТУУДАА ХҮЛЭЭН АВЛАА
2025-03-26 00:00:00 | 88Шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын ээлжит хуралдаанаар Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын архивд 2024 оны архивын баримт хүлээн авсан талаарх дүн мэдээллийг архивч Н.Баяржаргал танилцууллаа.
“Архив, албан хэрэг хөтлөлтийн” тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын баримт нягтлан шалгах комиссын гишүүд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж байгууллагын архивд анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн Тамгын газрын болон шүүхийн санхүүгийн 2024 оны архивын баримт, эрх зүйн актыг нэг бүрчлэн шалгаж байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивд хүлээн авах ажлыг зохион байгуулж ажилласан байна.
Шүүхийн Тамгын газрын архивд Байнга хугацаагаар хадгалагдах 143 хавтас баримт, Түр хугацаагаар хадгалагдах 221 хавтас баримт нийт 364. Байнга хугацаагаар хадгалагдах 1628 хавтаст хэрэг , Түр хугацаагаар хадгалагдах 1066 хавтаст хэрэг нийт 2694 хэргийг тус тус хадгаламжийн нэгж шилжүүлэн ажиллажээ.

