ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2024 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАМТ ОЛНЫ ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА
2024-12-02 00:00:00 | 86Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.20, 11.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2024 оны бүтэн жилийн ажлын тайланг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах тайлангийн хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулав.
Тайлан танилцуулах хурлаар Шүүхийн бие даасан байдлыг хангах, Шүүхийг хүний нөөцөөр хангах, Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний ажлын тайланг шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Уламбаяр, Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ахлах нягтлан бодогч Б.Мөнхзул, Мэдээллээр хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн нар тус тус танилцуулж, 2024 оны ажлын тайлан, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн талаар нийт шүүгчид санал, дүгнэлтээ хэлж, 2025 онд хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцсэн болно.
Мөн хурлын үеэр Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагайд “Цахим хөгжил харилцаа холбоо”-ны сайдын 2024 оны 01 сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалаар “Мэдээлэл технологийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнаж, үнэмлэх олгосныг Шүүхийн Тамгын газрын дарга М.Майжаргал гардуулан өглөө.