ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
2024-07-08 00:00:00 | 135Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2024.07.08-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нь төрийн албаны зохих шаардлагыг хангаж тангараг өргөх ажиллагаанд цахимаар оролцон “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ” тангараглав.
Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдаа өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсье.
. . .