-1

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ТАНИЛЦУУЛЛАА

2024-03-26 00:00:00    |   46

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар зарлигаар Төмөрбаатарын Ганчимэгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилсон зарлигийг уншиж сонсгох ёслолын ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 25-ны /өнөөдөр/ өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

Арга хэмжээнд анхан болон давж заалдах шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, мөн хуулийн байгууллагын төлөөллүүд оролцож, шинээр томилогдсон шүүгчид баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүсэн, хамт олны зүгээс дурсгалын зүйл гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

Шүүгчээр томилогдсон Т.Ганчимэг танд Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.

. . .