-1

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2023 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ТАЙЛАНГ ХАМТ ОЛНЫ ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА

2023-12-07 15:43:51    |   36

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан \"Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.20, 11.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны бүтэн жилийн ажлын тайланг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах тайлангийн хурлыг 2023 оны 12 сарын 04-ний өдөр зохион байгуулав.

 

Тайлан танилцуулах хурлаар шүүхийн Тамгын газрын 2023 оны ажлын тайлан, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

\"\"

\"\"


. . .