-1

АХМАД АЖИЛЧИД ШҮҮХИЙН БАЙРАНД ХӨТӨЧ ХИЙЛЭЭ

2023-10-17 18:28:18    |   31

Шүүхийн үйлчилгээнд хувь нэмэр оруулах, шүүхээс үйлчилгээ авч буй иргэдэд туслах зорилгоор Монголын шүүхийн ахмадын холбооны Баянхонгор аймаг дахь салбараас 10 дугаар сарын 16, 17-ны өдөр \"Хөтөч Ахмад” арга хэмжээг шүүхийн тамгын газрын байранд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд ахмад ажилчин Д.Дүгэр, Д.Сарантуяа нар шүүхээр үйлчилгээ авах гэж ирсэн иргэдийг шүүхийн байрны дотоод зохион байгуулалттай танилцуулж, холбогдох захиргааны албан хаагчтай уулзуулан мэдээллээр хангаж, шүүхээс үйлчилгээ авахад нь туслан ажиллалаа.

\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .