-1

2023 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ ГАРЛАА

2023-10-05 12:19:55    |   33

Тус шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчдын ээлжит хуралдаанаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2023 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны мэдээний тойм, хянан шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлт зэргийг өмнөх онтой харьцуулан дүн шинжилгээ хийж, хэргийн өсөлт, бууралтыг танилцууллаа.

Өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулахад анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 9.3 хувиар, зөрчлийн хэрэг 6.7 хувиар, иргэний хэрэг 24 хувиар, захиргааны хэрэг 87.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 137 нь буюу 89.5 хувь нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт эзэлж байна.

\"\"

\"\"


. . .