-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ЧУУЛГАН БОЛЛОО

2023-10-03 14:58:02    |   33

Шүүхийн захиргааны ажилтны \"Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг2023 оны 09 сарын 28-ны өдөр Төрийн ордонд боллоо.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хэлэлцүүлгийг нээн үг хэлснээр хэлэлцүүлэг эхэлсэн ба хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, бүх шатны шүүхийн тамгын газрын нийт 800 албан хаагч чуулж, салбарын хөгжлийн бодлогоо хэлэлцэв.

 

Уг хэлэлцүүлэгт Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын 22 албан хаагч оролцсон ба \"Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, цаашдын стратеги зорилтууд”, \"Цогц чадамжтай, мэргэшсэн, тогтвортой шүүхийн захиргаа”, \"Шүүхийн захиргааны өнөөгийн байдал, цаашдын хандлага” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж тулгардаг асуудал, гарц, шийдэл, холбогдох асуудлыг хэрхэн шийдэх талаар шүүхийн захиргааны ажилчид саналаа хуваалцсан юм.

 

Үргэлжлүүлэн шүүхийн захиргааны албан хаагчийг төрийн одон, медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагнал, Монгол Улсын дээд шүүхийн нэрэмжит шагналаар тус тус шагнасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Жуух бичиг”-ээр шүүгчийн туслах Г.Мөнгөнцэцэг, Б.Чулуунчимэг нар тус тус шагнагдсан байна.

\"\"

\"\"

. . .