-1

ЗАХИРГААНЫ АКТЫН БИЕЛЭЛТИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХДАА НОТЛОХ БАРИМТЫГ ХАВСАРГАН ИРҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

2023-09-14 07:18:46    |   26

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн шүүх


Шүүхийн шийдвэрийн дугаар: 2022.11.02 111/ШЗ2022/0229

 

Процессын тоймын дугаар, огноо: 07, 2023.09.14

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


\"Э” ХХК нь \"Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот \"тогтоол хүчингүй болгуулах” тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан . Нэхэмжлэгч \"Э” ХХК нь дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ., 70 дугаар зүйлийн 70.5-д \"Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ....хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан бөгөөд хувьцааны үнэ унах эрсдэлтэй байгаа тайлбартай холбогдуулан шүүгч хэдэн хувьцаа эзэмшигчтэй болох, хувьцааны үнэ одоо хэдэн төгрөг байгаа болох, хувьцааны үнэ одоо байгаагаасаа хэдэн төгрөгөөр унах магадлалтай болох, компани болон хувьцаа эзэмшигчдийн хувьд хэр хэмжээний хохиролтой учирч болохыг тодруулахад тайлбар хийгээгүй болно.

Захиргааны актын биелэлтийг нь хэн нэгний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилгогүй, харин шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл эрхийн түр хамгаалалтыг бий болгодог бөгөөд маргаан бүхий актыг түдгэлзүүлснээр холбогдох захиргааны хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хугацаанд маргаан бүхий актын үйлчлэл түр зогсдог.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан тайлбаруудаас харахад уг тогтоолыг түдгэлзүүлэхэд шаардлагатай онцгой нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй, шалтгаант холбоо байхгүй учир урьдчилсан хамгаалалт шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Сайнбилэг


. . .