-1

2023 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХОЙШИЛСОН ШҮҮХ ХУРАЛДААНЫ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-11 16:27:26    |   36

Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчдын ээлжит хурал 2023 оны 8 сарын 09-ний өдөр боллоо.

Хурлаар 2023 оны хагас жилийн байдлаар шүүх хуралдаан хойшилсон шалтгаан, нөхцөлийг судалж дүн мэдээг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн шүүгч, ажилчдад танилцуулж, шүүх хуралдаан хойшлох болсон голлох шалтгаан нөхцөлийн талаар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ санал солилцлоо.

Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь нийт 628 шүүх хурал товлон зарласнаас 190 хурал хойшилсон байна. Энэ нь нийт товлон зарласан хурлын 30.2 хувийг эзэлж байна. Нийт хойшилсон хурлуудыг хэрэг, маргааны төрлөөр авч үзвэл 42.3 хувь нь иргэний хэргийн шүүх хурал, 30.5 хувь нь эрүүгийн хэргийн шүүх хурал, 20 хувь нь захиргааны хэргийн шүүх хурал, 4.2 хувь нь давж заалдах шатны шүүхийн хурлууд тус тус эзэлж байна. Хойшилсон 190 хурлын 36 буюу 18.9 хувь нь шүүх хуралдаанд оролцвол зохих тал ирээгүй гэх үндэслэлээр, 29 буюу 15.3 хувьд нь шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ үзлэг нотлох баримт шаардлагатай болсон гэх үндэслэлээр, 21 нь буюу 11 хувь нь өмгөөлөгч хурал давхардсан гэх үндэслэлээр тус тус хойшилсон байна.

\"\"

\"\"

. . .