-1

2023 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ ГАРЛАА

2023-07-06 03:13:16    |   34

Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчдын ээлжит хурал07-р сарын 05-ны өдөр боллоо.

 

Шүүгч ажилчдын хурлаар Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2023 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний тоймыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн шүүгч, ажилчдад танилцуулж, хянан шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулан дүн шинжилгээ хийж хэргийн өсөлт бууралтыг танилцууллаа.

 

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан эрүүгийн хэрэг өмнөх оноос 41.5 хувиар, зөрчлийн хэрэг 61.5 хувиар тус тус буурсан, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хүлээн авсан эрүүгийн хэрэг өмнөх оноос 5.4 хувиар буурсан, зөрчлийн хэрэг 9.8 хувиар өссөн, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан нэхэмжлэл өмнөх оноос 25.6 хувь, хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 23.4 хувиар тус тус өссөн, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны хоёрдугаар улиралд хүлээн авсан нэхэмжлэл өмнөх оноос 88.5 хувиар өссөн дүнтэй гарчээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт хүлээн авсан нэхэмжлэлийн 137 буюу 92.5 хувь нь эрх бүхийн албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт эзэлж байна.

 

\"\"


. . .