-1

ШҮҮГЧ, ТЭДНИЙ ГЭР БҮЛД АЮУЛ, ЗАНАЛ УЧИРСАН ТОХИОЛДОЛД ХЭРХЭХ ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-06-26 04:43:34    |   35

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны хамтарсан төлөвлөгөө, хамтран ажиллах санамж бичгийн дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газартай хамтран \"Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”, \"Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар” сэдвийн хүрээнд Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар болон тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулан 2023 оны 06 сарын 22-ны өдөр сургалт зохион байгууллаа.

 

Сургалтыг шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ажил хариуцсан ахлах цагдаагийн ахмад А.Алтантогоо орж шүүгч, тэдний гэр бүл хамгаалуулах хүсэлт гаргах, шийдвэр гаргах дараалал, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний ойлголт, аюулын зэрэг болон эрсдэлийн үнэлгээний талаарх зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд болж, амь нас эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ авахтай холбоотой, шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгслийн төрөл, тусгай хэрэгслийг ямар тохиолдолд хэрэглэх, тусгай хэрэгслийг ямар тохиолдолд хэрэглэхгүй байх болон хадгалах зааврын талаар холбогдох мэдлэг, мэдээлэл олгов.

 

Сургалтад хамрагдсан шүүгч нар болон тэдний гэр бүлийн гишүүдэд Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газраас сургалтын сэдвийн хүрээнд бэлтгэсэн гарын авлагыг тарааж мэдээллээр хангаж ажиллалаа.

 

Мөн хамтарсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газартай хамтарсан уулзалт хэлэлцүүлгээр үргэлжилж хамтарсан төлөвлөгөөний биелэлт, холбогдох журмуудын хэрэгжилт болон бусад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо.

\"\"

\"\"

. . .