-1

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-19 16:13:15    |   33

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөө болон Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу \"Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм” сэдвийн хүрээнд Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн дарга, шүүгчийн туслах Д.Сайннямбуу шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт боллоо.

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2023 оны А/5 тоот тушаалаар Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулсан бөгөөд уг зөвлөл нь байгууллагын хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс дүрэм, шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэн ажиллах чиг үүрэгтэй юм.

 

Мөн 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу \"Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдэвт сургалтыг шүүгчийн туслах Г.Мөнгөнчимэг шүүхийн тамгын газрын ажилчдад 2023 оны 06 сарын 15-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

\"\"

\"\"

\"\"


. . .