-1

ШҮҮГЧ, АЖИЛЧДЫН ХУРАЛ БОЛЛОО

2023-04-21 19:25:30    |   30

Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчдын хурал 2023 оны 04 сарын 20-ны өдөр боллоо.

 

Шүүгч ажилчдын хурлаар Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2023 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ болон 2023 оны нэгдүгээр улиралд нийт хойшилсон хурлын судалгааг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн, Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн тойм, процессын тоймын 2023 оны нэгдүгээр улирлын мэдээг мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай шүүгч, ажилчдад танилцуулж, хянан шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулан дүн шинжилгээ хийж хэргийн өсөлт бууралт, шүүх хурал хойшилсон шалтгаан нөхцөл, шүүхийн шийдвэрийн тойм, процессын тоймын талаар цаашид авч хэрэгжүүлэх ажлыг хэлэлцлээ.

\"\"

\"\"

\"\"


. . .