Г.ГАНБААТАР: Монгол улсын шүүхийн түүхт ойн 105 жил, Улсын дээд шүүхийн 90 жил эхэллээ
2016-01-19 16:07:02 | 159
\"Шүүх бол бидний гэр орд юм”.
2016 он Монгол Улсад шүүх байгуулагдсаны түүхт ойн 105 жил, Улсын Дээд шүүхийн 90 жил эхэллээ.
\"Шүүх, шүүгчгүйгээр аливаа төрт улсууд оршин байгаагүй” гэж үздэг. Монголчуудын төрт ёс, хууль цаазын арвин баялаг түүхэн уламжлалд шүүх, шүүгчийн түүхэн хөгжил онцгой байр суурь эзэлдэг.
Цусаар нь дэлхий эргэлдэн урсдаг
Цуут, Суут Чингисийн Монгол ялсан, хөгжсөн, мандсан.
Монголын эрэлхэг, эх оронч хөвгүүд \"Улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар оршихуй”-н төлөө халуун цус, бүлээн амиа үл хайрлан тэмцсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж Чин улсын 220 гаруй жилийн ноёрхлыг түлхэн унагааж, Чингисийн Монголчууд өөрийн төрт улсаа дахин сэргээснийг дэлхийн улсуудад сонордуулан, үүрд мөнх орших суурь нөхцлийг бүрдүүлэв.
Энэ бүх үйл явдал нь тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид өөрийн ба бусад улс орны нөхцөл байдал, үүлэн чөлөө мэт ховор боломжийг зөв мэдэрч, гэгээн оюуныг шилээн тунгааж, олон талт оновчтой бодлого явуулсны үр дүн байсныг түүхэн сурвалжууд гэрчилдэг.
Тийнхүү 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтын VIII дүр Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбууг \"Шарын шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн өргөмжлөн, \"Монгол Улс” байгуулсныг албан ёсоор тунхаглав.
Богд хаант төр ингэж тогтов. \"Бусдын төр миний төр биш, миний төр бусдын төр биш” болов.
Дээрх түүхэн баримтат үйл явдлыг үндэс болгон Монголын Эзэнт гүрний тусгаар тогтнол алдагдан 220 жилээр тасарсан хугацааг Монголын түүхэн тэмдэглэлт үйл явдлын цаг хугацаанд хамааруулах боломжгүй учир Монгол Улсад Шүүх байгуулагдсан цаг хугацааг 1911 он буюу Улс үндэснийхээ бусдад алдагдсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо эгүүлэн олж авсан, \"ШҮҮХ” яам байгуулсан тухайн цаг үеэс тооцохоор албан ёсоор шийдвэрлэсэн байдаг.
Гэхдээ энэ нь 1911 оноос өмнөх Монголын төрт ёс, хууль цаазын арвин баялаг түүхийг үгүйсгэх, судалж, танин мэдэхгүйгээр орхигдуулж байгаа хэрэгт огт биш гэдгийг бид сайн мэдэх билээ.
Шүүгчийг төрийн тэргүүн (хаан)-ээс томилж байсан хууль зүйн түүхэн уламжлал бий. Энэ нь бүр Хүннү гүрний үеэс эх сурвалжтайг түүхч, судлаачид бичсэн байдаг.
Чингис хаан \"Гүр улсын хулгайг гэсгээж, худлыг мохоож, зэмтнийг гэсгээ. Алдалтан буруутныг алдуул”, \"хэрүүл, хулгай, худал үйлстнийг засан заргалтугай” хэмээн улсын заргач буюу шүүгчийг томилдог байж. Мөн Монгол Улсын шүүгчид хууль, шударга ёсны өмнө хамгаас онцгой бүрэн эрх, өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг болохыг Чингис хааны буулгасан \"Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно. Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай” гэх лүндэн (зарлиг) бидэнд цаг ямагт сануулах бөлгөө. Энэ бол Улсын шүүгч бүр үеийн үед дээдлэн шүтэж, чандлан сахих амьд гэрээслэл болдог.
Энэ мэтээр Монголын шүүх эрх мэдэлд холбогдох өв их соёлын түүхэн уламжлал, сургамжаас бидэнд судалж танин мэдэх зүйлс их бий.
Хамгийн чухал нь Монголын шүүхийн түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжил бол Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, засаг төрийг хуулийн хязгаарлалтад оруулахын төлөөх олон зуун жилийн тэмцлийн түүхтэй салшгүй холбоотой болохыг түүхэн баримт сурвалжууд өгүүлдэг.
Гэхдээ Монголын шүүхийн 105 жилийн түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжил бол зөвхөн шулуун дардан замаар замнаагүй билээ. Энэ нь Улс орны хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавхи зэргээс ялангуяа тухайн үеийн улс төрийн байгууламж буюу дэглэмээс үлэмж хамааралтай байв. Гэвч манай үе үеийн шүүх, шүүхийн хамт олон \"бэрхшээл, сорилт, намын ба засгийн хараа хяналт”-ыг зориг тэвчээр, итгэл зүтгэлтэйгээр даван туулж, шинэ цаг үетэй золгожээ.
Орчин цагийн хүн төрөлхтөний нийтлэг хандлагад нийцүүлэн ардчилал, эрх зүйт төр оршихуйн үндэс нь шүүх эрх мэдэл болохыг шинэ Үндсэн хуулиар баталгаажуулж, шүүх эрх мэдлийн салбарт цогц өөрчлөлт, шинэчлэлийг алхам алхамаар хийсний үр дүнд шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, боловсон хүчин, хөрөнгө санхүү, техник хэрэгсэл, ажиллах орчин, ахуй нөхцөл бүхий л талаар зохих ёсоор хангагдаж, эдүгээгийн хөгжил, дэвшлийн шинэ түвшинд хүрч чадсан.
Эдүгээ цаг дор шүүх эрх мэдлийн болон хуулийн шинэчлэл эрчимтэй, тасралтгүй үргэлжлэн хийгдэж байна. Шинэчлэлийн замд бас л хүндрэл учруулсан олон хүчин зүйлс байхаас гадна хувийн, бүлгийн явцуу эрх ашиг, өөрт таалагдаагүй гэх сэдлээр шинэчлэлийг ухраах, эрчийг сааруулан саад хийх, улс төржүүлэх зэрэг сөрөг хандлага гарсаар л байна.
Бид ухрах бус урагшаа давшин тэмүүлэх ёстой. Бидэнд хийсэн ажил их бий, цаашид хийх ажил ч багагүй байна. Энд та бидний идэвхтэй оролцоо, оновчтой-шинэ санал, санаачилга чухал билээ.
\"Гартай бүхэн гавшгайлагтун,
Хөлтэй бүхэн хөдлөгтүн,
Гэр ордын үйл хэргийг бүтээхэд
Хүмүүн бүр хүчин зүтгэсүгэй,
Аугаа ууч сэтгэлийг барьж
Аху төрд тустайг үйлдэгтүн,
Авах, гээхийн ухаан зарж
Алдсан, оносноо дэнслэн ухагтун\" гэж Чингис хаан айлджээ.
Ийнхүү \"Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105 жил, Улсын Дээд шүүхийн 90 жилийн ой”-г угтан бид \"Бүтээлч ажил-105” санаачилга гарган, хамтран хэрэгжүүлэхийг шүүхийн хамт олонд уриалж байна.
\"Монголын шүүх бол олон түмний шударга ёсны эрэлийн төлөөх тэмцлийн ололт юм.”
\"Монголын шүүхээс Монголын төр, хууль цаазын түүх уншигддаг, бичигддэг” билээ.
RFID технологийн тусламжтайгаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү хялбар, хурдан болгох, мөн хууль сахиулах байгууллагуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломжтой. Жишээ нь, RFID чиптэй иргэний үнэмлэх нь иргэний мэдээллийг хурдан, нарийвчлалтайгаар бүртгэх, хянах, мөн төрөөс үзүүлэх үйлчилгээг илүү шуурхай хүргэхэд тусална.tagadd nfc card to apple wallet tagconsumer reports rfid blocking cards tagautosweep rfid installation sites 2025 en_gbtagtype yysc tag gp0010 en_gbbest rfid blocking card uk reviews trustpilot autosweep rfid installation sites 24 hours how to copy rfid card to iphone tagcan i still pass slex without rfid 2025 tagautosweep rfid installation sites 24 hours how to copy rfid card to android why is rfid controversial tagautosweep rfid installation sites petron tagautosweep rfid registration online en_gbhow to add rfid card to iphone how to add rfid card to apple wallet
Түүнчлэн, RFID технологийг ашиглан төрийн архив, бүртгэлийн системийг илүү найдвартай, аюулгүй болгох, мөн хууль сахиулах байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааг илүү үр дүнтэй болгох боломжтой юм.
Иймд, Монголын төрт ёс, хууль цаазын түүхэн уламжлалыг хадгалан хамгаалахын зэрэгцээ шинэ үеийн технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг илүү сайжруулах, хууль сахиулах ажлыг илүү үр дүнтэй болгоход RFID технологийн ач холбогдол өндөр юм. Монголын шүүх, төр, хууль цаазын салбарт RFID технологийн хэрэглээг улам өргөжүүлж, шинэ шатанд гаргахыг зорьцгооё.tagadd keycard to apple wallet dehow to add rfid card to apple wallet en_gbtaghow many layers of aluminum foil to block rfid the difference between id cards ic cards m1 cards cpu cards tagwhere can i get rfid for slex en_gbhow to copy rfid card to iphone frhow to add rfid card to apple wallet tagcan i still pay cash in nlex today best rfid blocking card made in usa tagcopy nfc card to phone tagautosweep rfid installation sites 24 hours best rfid blocking cards how to copy rfid card to android autosweep rfid installation sites 24 hours how to copy rfid card to iphone