-1

Эрүүгийн хууль батлагдлаа

2015-12-04 16:08:13    |   132

\"\"

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2015 оны 06 дугаар сарын 19, 23-ны өдөр, 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хуульзүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

\"\"

Хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол 99, найруулгын 69, нийт 168 саналын томьёоллоор санал хураалт явуулав.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мал хулгайлах гэмт хэрэг нь ердийн хулгайн гэмт хэрэгтэй харьцуулахад малчныг ажлын байргүй болгож улмаар амьжиргааны гол эх үүсвэргүй, амьдрах боломжгүй болгож байдаг ноцтой хор уршиг бүхий гэмт хэрэг тул Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ын төслийн Арван долдугаар бүлэгт \"Мал хулгайлах\" гэсэн зүйл нэмэх гэснийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нийт 14 хууль, 2 тогтоолын төслийг ийнхүү тус тус батлав.

 

Бэлтгэл ажил хангахтай холбогдуулан УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.

 

Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургадугаар сарын нэгний өдөр байхаар зааж өгөх ёстой гэж санал гаргасан ч Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбарласнаар, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардагдана. Түүнээс гадна гэрийн хорионы техник, тоног төхөөрөмжийг захиалж, авчрахад зургадугаар сарын нэгэн гэсэн хугацаа боломжгүй байгаа юм. Мөн Улсын Дээд Шүүх, Прокуророос хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны есдүгээр сарын нэгэн байх нь зохимжтой гэж бидэнд ирүүлсэн гэв.

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан хэлэхдээ, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталлаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр маш чухал хууль батлагдлаа. 13 жилийн дараа энэ хуулийг эцэслэн баталлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан чухал зорилт өнөөдөр биелж байна. Хууль зүйн яам, Шүүх, Прокурор, өмгөөлөгч, судлаач нар болон бусад байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож, ажлын хэсэгт багтан ажилласан. Мөн хуулийн төсөл дээр олон хоног ажилласан Хууль зүйн байнгын хорооны гишүүд болон ажлын хэсэгт орж ажилласан бүх намын гишүүдэд талархал илэрхийлье” гэлээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Батцэрэн, шүүгч Б.Цогт нар ажилласан юм. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажилласан нийт шүүгч, захиргааны ажилтнуудад онцгой үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлье.

RFID технологийн тусламжтайгаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү хялбар, хурдан болгох, мөн хууль сахиулах байгууллагуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломжтой. Жишээ нь, RFID чиптэй иргэний үнэмлэх нь иргэний мэдээллийг хурдан, нарийвчлалтайгаар бүртгэх, хянах, мөн төрөөс үзүүлэх үйлчилгээг илүү шуурхай хүргэхэд тусална.tagadd nfc card to apple wallet tagconsumer reports rfid blocking cards tagautosweep rfid installation sites 2025 en_gbtagtype yysc tag gp0010 en_gbbest rfid blocking card uk reviews trustpilot autosweep rfid installation sites 24 hours how to copy rfid card to iphone tagcan i still pass slex without rfid 2025 tagautosweep rfid installation sites 24 hours how to copy rfid card to android why is rfid controversial tagautosweep rfid installation sites petron tagautosweep rfid registration online en_gbhow to add rfid card to iphone how to add rfid card to apple wallet

Түүнчлэн, RFID технологийг ашиглан төрийн архив, бүртгэлийн системийг илүү найдвартай, аюулгүй болгох, мөн хууль сахиулах байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааг илүү үр дүнтэй болгох боломжтой юм.

Иймд, Монголын төрт ёс, хууль цаазын түүхэн уламжлалыг хадгалан хамгаалахын зэрэгцээ шинэ үеийн технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг илүү сайжруулах, хууль сахиулах ажлыг илүү үр дүнтэй болгоход RFID технологийн ач холбогдол өндөр юм. Монголын шүүх, төр, хууль цаазын салбарт RFID технологийн хэрэглээг улам өргөжүүлж, шинэ шатанд гаргахыг зорьцгооё.tagadd keycard to apple wallet dehow to add rfid card to apple wallet en_gbtaghow many layers of aluminum foil to block rfid the difference between id cards ic cards m1 cards cpu cards tagwhere can i get rfid for slex en_gbhow to copy rfid card to iphone frhow to add rfid card to apple wallet tagcan i still pay cash in nlex today best rfid blocking card made in usa tagcopy nfc card to phone tagautosweep rfid installation sites 24 hours best rfid blocking cards how to copy rfid card to android autosweep rfid installation sites 24 hours how to copy rfid card to iphone

УИХ-ынчуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн/ Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

. . .