-1

“ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЭХ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2020-09-18 02:11:21    |   180

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЭХ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс орон даяар \"Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” буюу\"www.live.shuukh.mn”нэвтрүүлэхтэй холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны албан хаагчдад цахим болон танхимын сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаарШүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан \"Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам”, системийн танилцуулга, ач холбогдлын талаар танилцуулж, систем ашиглах зааварчилгааг өгөв.

 

\"\"

 

\"\"

 

Дээрх систем нь иргэд, хэргийн оролцогчдодшүүх хуралдааны явц, бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын мэдээлэл, хэргийн зүйлчлэл зэргийг цахимаар хараххамгийн хялбарболомжитнөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, олон нийтийг мэдээллээр хангахад чиглэсэн нэгэн дэвшилттэй алхам болж байна.

 

\"\"


. . .