-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ Л.БОР ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

2019-10-25 15:07:48    |   185

2019 оны сургалт, сурталчилгаа хийх ажлын төлөвлөгөөний дагуу Баянхонгораймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, туслах Б.Гантөгс нар эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн өргөдлийг хүлээн авчөргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 17 ны өдрөөс 10 дүгээр сарын 24-нийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баацагаан зэрэг сумдаар нүүдэллэн ажиллаж 30 өргөдлийг хүлээн авч 28 эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрүүлэлт 2 өргөдөлд ажиллагаа хийж байна.

\"\"

 Сумдад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахын зэрэгцээ орон нутгийн засаг захиргааны удирдах ажилтнууд, иргэд хөдөлмөрчдөд Баянхонгор аймгийн Шүүх, Тамгын газрын бүтэц зохион байгуулалт , үйл ажиллагаа, Эвлэрүүлэн зуучлалынонцлог давуу тал зэрэг асуудлаар танилцуулга хийж,гарын авлага материалыг тарааж өгч иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.

\"\"

\"\"


. . .