Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 

 

      Шүүхийн захиргааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Шүүх тамгын газартай байна” гэж заасны дагуу Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах, шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар нэрээр өөрчлөн байгуулагдаж, Тамгын газрын дарга М.Майжаргал, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уламбаяр, эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батдорж, шүүгчийн туслах Г.Батзаяа, О.Отгонбат, Г.Мөнгөнцэцэг, Д.Сайннямбуу, Б.Чулуунчимэг, О.Сувд-Эрдэнэ, Х.Золцэцэг, Д.Чимэдцэрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-оргил, Э.Должинсүрэн, Р.Цогдэлгэр, Г.Чингүн, архив бичиг хэргийн эрхлэгч Г.Байгалмаа, нягтлан З.Мөнхзул, нярав Б.Баярсайхан, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Ариунболд, жолооч Д.Аажуумаа, сантехникч Я.Дашдондог, бичиг хүргэгч Ж.Болдбаатар, үйлчлэгч Д.Хоролсүрэн, Д.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллаагаа хэвийн тасралтгүй явуулж байна.

 


Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031